Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ирэх сарын башёг танхимын үзэгчгүйгээр эхлүүлнэ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 49 секунд

  Японы нийслэл Токио хотод коронавирусний халдварын улмаас онцгой байдал тогтоогоод байгаатай холбогдуулан Сүмо бөхийн холбоо ирэх тавдугаар сарын башёг танхимын үзэгчгүйгээр эхлүүлэхээр шийдвэрлэжээ. Сүмо бөхийн холбоо тавдугаар сарын 9-нөөс эхлэх тэмцээнийг хэрхэн зохион байгуулах талаар даваа гарагт хэлэлцсэн байна.

  Японы нийслэл болон гурван мужид өнгөрсөн ням гаргаас онцгой байдал тогтоосон бөгөөд энэхүү дэглэм тавдугаар сарын 11 хүртэл үргэлжлэх юм. “Онцгой байдлын дэглэм товлосны дагуу 11-ний өдөр дуусвал тэмцээний дөрөв дэх өдрөөс үзэгчдийг хүлээн авч эхэлнэ” гэж Сүмо бөхийн холбоо мэдээлжээ.

Л.Энхсайхан: Эмч, эмнэлгийн ажилтнууддаа бид итгэж байна
Л.Энхсайхан: Эмч, эмнэлгийн ажилтнууддаа бид итгэж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.