Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энхсайхан: Эмч, эмнэлгийн ажилтнууддаа бид итгэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

  ХӨСҮТ-ийн эмч нар шинжилгээний хариуг хуурамчаар үйлдсэн гэсэн мэдээллийг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан анх олон нийтэд мэдээлж, lvietv-ээр нэвтрүүлэг цацагдсан. Үүнийг эсэргүүцэж Эрүүл мэндийн ажилчдын Үйлдвэрчний эвлэлээс мэдэгдэл хийсэн.

  Тэгвэл ийм ёс зүйгүй хүн эрүүл мэндийн салбарт байхгүй гэдгийг ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан хэллээ.

  Тэрбээр "Би 2003 оноос лабораторийн шинжилгээ хийгээд суусан. Энэ чиглэлээр ажилладаг гадаад, дотоодын маш олон хүнтэй хамтарч ажиллаж байхад шинжилгээний хариуг худал гаргая, хүнд буруу мэдээлэл өгье гэдэг хүн бол байхгүй. ХӨСҮТ-ийн ажилчид руу хүмүүс рүү дайрсан. Тэнд олон лаборатори байгаа. Эмч, эмнэлгийн ажилтнууддаа бид итгэж байна. Эерэг хариу гарсан байхад сөрөг, сөрөг гарсан хүний хариуг албаар эерэг гээд засаж суудаг ёс зүйгүй эмч, эмнэлгийн мэргэжилтэн манай салбарт огт байхгүй. Бүгд чин сэтгэлээсээ, хийх ёстой ажлаа хийгээд явж байна. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа та бүхэндээ маш их итгэж байна. Цар тахлын үед чин сэтгэлээсээ ажиллаж байгаа бүх ажилчдадаа бүгдэд нь баярлалаа. Эрүүл мэндийн салбарынхныгаа дэмжиж, гэртээ байгаа иргэддээ мөн баярлалаа" хэмээв.

Үндэсний чуулганы ажлын хэсгийн хурал боллоо
Үндэсний чуулганы ажлын хэсгийн хурал боллоо
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.