Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Танилц: “Токио-2020” олимпын наадмын эрх авсан Монгол тамирчид

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 24 секунд

  Токио хотноо энэ оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны өдрүүдэд Зуны XXXII олимпын наадам,  2021 оны наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-ны өдрүүдэд Зуны XVI паралимпын наадам болно.

  Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчид 2021 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн байдлаар олимпын 7 төрөл, паралимпын 4 төрөлд нийт 29 тамирчин эрхийн болзол хангаад байна. Токиогийн олимпын эрхийн болзол хангасан тамирчдыг танилцуулбал:

  • Чөлөөт бөхийн төрөлд: Т.Тулга 65 кг, М.Лхагвагэрэл 125 кг /эр/, С. Батцэцэг 68 кг,О.Намуунцэцэг 50 кг, Б.Болортуяа 53 кг, Б.Хонгорзул 57 кг, О.Бурмаа 76 кг /бүгд эмэгтэй/,
  • Бокс: Э. Цэндбаатар 57 кг, Б. Чинзориг 63 кг, Н. Мягмаржаргал /эм/ 68 кг.
  • Байт харваа: Б. Отгонболд.
  • Буудлага: О.Гүндэгмаа, Э.Даваахүү /эр/, О.Эсүгэн, Ц.Анударь.
  • Сагсан бөмбөг: 3×3 сагсан бөмбөг эмэгтэй баг /4 тамирчин/
  • Ширээний теннис: Э.Лхагвасүрэн, Б.Болор-Эрдэнэ.
  • Хөнгөн атлетик: Б.Сэр-Од, Б.Бямбажав, Б.Мөнхзаяа.
  • Пара таеквондо: Х.Энхтуяа, Г.Болор-Эрдэнэ.
  • Пара пауэрлифтинг: Э.Содномпилжээ.
  • Пара байт харваа: Н.Мөнхбаатар.
  • Пара буудлага: З.Ганбаатар нар олимпын эрхийн болзол хангаад байна. 
Ардчилсан намын бүлэг УОК болон НОК-т хариуцлага тооцуулна
Ардчилсан намын бүлэг УОК болон НОК-т хариуцлага тооцуулна
 
“BSB BONUS BONANZA”  ЗАРЛАГДЛАА!
“BSB BONUS BONANZA” ЗАРЛАГДЛАА!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.