Өнгөрсөн долоо хоногт Эрдэнэт улсын үйлдвэрийн Хангамжийн хэлтсийн орлогч дарга Ж.Ганзориг, тус хэлтсийн менежир О.Марал-Эрдэнэ нар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгон тендерт оролцож байгаа аж ахуй нэгжээс авилга, хахууль авсан гэх үндэслэлээр АТГ-аас шалгаж эхэлсэн гэж мэдээ гарсан.
Гэтэл 2021 оны гуравдугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн сум дундын анхан шатны шүүхэд тухайн хоёр этгээдийг албан тушаалаас нь түтгэлзүүлэх, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахаар АТГ, НПГ-аас санал хүргүүлсэн боловч тус шүүхийн шүүгч Ш.Эрдэнэцэцэг нь гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг цагдан хорьж, албан тушаалаас нь түдгэлзүүлэх биш харин ч бүр эсэргээр нь ажлыг нь хийлгэн гадуур дураар нь явуулах шийдвэр гаргасан байна.
Энэ нь Эрдэнэт хот тэр чигтээ хууль бус тендэр худалдан авалт хийдэг гэх зүйлийг нотолж байна. Орхон аймгийн сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ш.Эрдэнэцэцэг нь бодвол гэмт хэрэгт шалгагдаж байгаа Ж.Ганзориг, О.Марал-Эрдэнэ нартай өмнө нь хамтран хууль бусаар тендер, худалдан авалт хийдэг байсан бололтой.
Учир түүний нөхөр Д.Одхүү болон хүү О.Нямренчин, О.Батсайхан бэр Б.Ганчимэг нар бүгд Эрдэнэт үйлдвэрт ажилладаг талаар бидэд ойрын эх сурвалж мэдээллэж байна. Энэ нь төрийн алба төрлийн алба болж байгаагийн том жишээ юм. Эрдэнэт үйлдвэрээс тэжээгддэг учраас Эрдэнэт үйлдвэрийн албан тушаалтнуудыг албан тушаалаа ашиглан хамгаалдаг байж болзошгүй юм.
Үгүй бол гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг ингэж хаацайлахгүй байсан байх. Монголын шүүх өнөөдөр хаашаа хэний талд үйлчилж эрх мэдэлтэн албан тушаалтнуудад яаж дольдогнож байгаагийн тод жишээ энэ байна. Монгол улсад шудрага шүүх хэзээ тогтох вэ.
Эрдэнэт үйлдвэрийг тойрсон авлига албан тушаалын асуудал хэрээс хэтэрлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.