Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Суэцийн сувагт гацсан чингэлэг тээвэрлэгчийг хөдөлгөж чаджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 22 секунд

Суэцийн сувгийн хөдөлгөөнийг хаасан “Ever Given” чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоцыг гүехэн уснаас гаргаж чадсан тухай далайн үйлчилгээ үзүүлэгч "Inchcape Shipping" компани мэдээлжээ.

"Bloomberg" агентлагийн мэдээлж буйгаар, усан замын хөдөлгөөнийг хэр хурдан сэргээх нь одоогоор тодорхойгүй байна. Сувгийн захиргааны дарга Усама Рабиа чингэлэг тээвэрлэгчийг гүехэн уснаас бүрэн гаргаагүй байгаа тухай “The Wall Street Journal” сонинд мэдээлжээ. Чирэгч онгоцууд одоо хөлөг онгоцны чиглэлийг тэгшлэхийг оролдож байгаа гэнэ. “Энэ бол сайхан мэдээ. Бид хараахан дуусаагүй байгаа боловч хөлөг онгоц байрнаасаа хөдөлсөн” гэж Рабиа хэлсэн байна.

220 мянган тоннын усан түрцтэй, 400 метрийн урттай уг хөлөг онгоц Японы “Shohei Kisen” компанид харьяалагддаг бөгөөд Панамын далбаан дор явдаг байна. Гуравдугаар сарын 23-нд хүчтэй салхи, шороон шуурганы улмаас хөлөг онгоц хайргадаж, Суэцийн сувгийн хөдөлгөөнийг хаажээ. “Bloomberg” агентлагийн тооцоолсноор, сувгийн хөдөлгөөн хаагдсаны улмаас дэлхийн эдийн засагт өдөрт 10 тэрбум орчим ам.долларын хохирол учирч байгаа юм

Улсын хэмжээнд 279 мянган иргэн вакцины эхний тунг хийлгэжээ
Улсын хэмжээнд 279 мянган иргэн вакцины эхний тунг хийлгэжээ
 
ЦЕГ: Б.Ариунзаяаг мэдүүлэг авах дуудан ирүүлэх хуудас гардуулах зорилгоор СБД-ийн цагдаагийн хэлтэст авчирсан
ЦЕГ: Б.Ариунзаяаг мэдүүлэг авах дуудан ирүүлэх хуудас гардуулах зорилгоор СБД-ийн цагдаагийн хэлтэст авчирсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.