Монгол Улсын Ерөнхий прокурор өнөөдөр тушаал гаргаж, сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн хэрэг болон хууль хяналтын байгууллагын нэр бүхий ажилтнуудтай холбоотой гомдол, мэдээллийг шуурхай шалгаж шийдвэрлүүлэх ажлын баг байгууллаа.
Ажлын багт хэрэг, гомдол, мэдээллийг хянаж, шуурхай шалгаж шийдвэрлүүлэх арга хэмжээг авч, танилцуулах, мөн гомдол, мэдээлэл гаргасан иргэдтэй биечлэн уулзаж санал хүсэлтийг нь хүлээн авахыг үүрэг болгожээ.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн хэргүүд болон хууль, хяналтын байгууллагынхантай холбоотой гомдол, хүсэлтийг УЕП-ын газрын өргөдөл, гомдол хүлээн авах алба болон "18001919" дугаарын утсаар хүлээн авах юм байна.