Прокурорын байгууллагаас дөрөвдүгээр сарын 1-5-ны өдрүүдэд 228 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас иргэн М.Г, Р.А нар нь зургаан настай хүүхдээ үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, удаа дараа хэрцгий харьцаж, бие махбодын болон сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн хоёр дахь хэсэг /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлж ажиллажээ.