Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Амралтын өдрүүдэд цасан шуурга шуурч, эрс хүйтэрнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

Амралтын өдрүүдэд цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг ЦУОШГ-аас мэдээлжээ. 

Тодруулбал, энэ сарын 13-нд баруун аймгуудын нутгаар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр, 15-нд өдөр нутгийн зүүн хагаст цас орж, салхины хурд 18-20 м/с, зарим үед 28 м/с хүртэл ширүүсч хүчтэй цасан болон шороон шуурга шуурах аж.

Харин 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 15-нд  ихэнх нутгаар эрс хүйтрэх төлөвтэй. Иймд цаг агаарын мэдээг цаг тухай бүрт сонсон, хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа. 

Японы Засгийн газар гурван төрлийн вакцин хандивлана
Японы Засгийн газар гурван төрлийн вакцин хандивлана
 
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.