Индонезийн Баруун Жава мужид ахлах ангийн сурагчдыг тээвэрлэж явсан автобус жалганд унаж, 27 хүн амиа алдлаа гэж орон нутгийн аврагчид мэдээлэв.
Автобусанд байсан 66 хүнээс 39 нь амьд үлдсэн боловч нөхцөл байдал хүнд байна гэж Бандунг мужийн төв дэх эрэн хайх, аврах албаны хэвлэлийн төлөөлөгч Жошуа Банжарнахор хэллээ.
Эрэн хайх, аврах агентлагийн мэдээлснээр энэхүү осол Бандунгаас зүүн тийш 85 километрийн зайд орших Сумеданг хотод гарсан байна. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тоормосны эвдрэлээс үүдэлтэй осол байж магадгүй хэмээн таамаглаж байна.
Эх сурвалж: Kyodo news