АН хоёр даргатай байгаа. Нэг нь УИХ-ын гишүүн Ц.Туваан, нөгөөх нь С.Эрдэнэ. УИХ-ын сонгууль болон орон нутгийн сонгуульд өвдөг шороодсон хариуцлагаа хүлээн намын даргынхаа албыг үүрэг гүйцэтгэгчид хүлээж өгсөн С.Эрдэнэ дарга одоог хүртэл зууралдаж, будлиан хутгасаар...
Ямартаа ч Ц.Туваан гишүүний толгойлж буй АН-ынхан шинэ даргаа тодруулах сунгааг эхлүүллээ. Анх 16 хүн намын даргад өрсөлдөхөө мэдүүлээд байсан ч өнөөдөр дөрвөн нэр дэвшигч мандатаа гардан авсан юм. Харин Ц.Оюунгэрэлийн хувьд сонгуулийн зардал болох 93 сая төгрөгөө аль данс руу хийх эсэхээ шийдэж чадахгүй байсаар бүх зүйл болоод өнгөрлөө. Хэдийгээр нэр дэвшигч М.Тулгат нэрээ татаагүй хэмээн сошиалд мэдээлж байсан ч энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирээгүй.
АН-ын ҮБХ өнөөдөр хуралдаж хэд хэдэн асуудал хэлэлцэж байгаагийн зөвхөн нэг асуудал нь Дотоод сонгуулийн хорооноос нэр дэвшигчдэд батламж гардуулах байсан юм.