Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргааш ихэнх нутагт цасаар шуурна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 51 секунд

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, маргааш өдөр Завханы нутаг, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Архангайн баруун хэсгээр цасан шуурга шуурна.

Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгаар, энэ сарын 27-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи, шороон шуургатай байхыг малчид, иргэд, тээвэрчдэд анхаарууллаа.

Энэ сарын 27-ноос гуравдугаар сарын 3-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын   27-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 27-нд нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. 27-нд ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

Зочид буудлын салбарын орлого 55,9 хувиар багасжээ
Зочид буудлын салбарын орлого 55,9 хувиар багасжээ
 
“Би С.Баярцогтоос “Дубайн гэрээнд гарын үсэг зурж болох уу“ гэж асуусныхаа дараа ГАРЫН ҮСЭГ ЗУРААГҮЙ“
“Би С.Баярцогтоос “Дубайн гэрээнд гарын үсэг зурж болох уу“ гэж асуусныхаа дараа ГАРЫН ҮСЭГ ЗУРААГҮЙ“
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.