Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“COVAX” хөтөлбөрийн анхны вакцин Гана улсад хүргэгджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 13 секунд

Цар тахлын эсрэг вакциныг тэгш хуваарилах зорилготой ДЭМБ санаачилсан “COVAX” хөтөлбөрийн анхны багц тусламжийн вакцин Африк тивийн Гана улсад буусан байна. Энэтхэгийн “Serum Institute of India”-д үйлдвэрлэсэн “AstraZeneca”-ийн  600 мянган тун вакцин тус улсад хүргэгдсэн ба эхний ээлжинд эмнэлгийн ажилтнуудаа вакцинжуулах юм.

Дараагийн ээлжийн вакцин Ганын хөрш Кот Дивуар улсад энэ долоо хоногийн сүүлээр хүргэгдэхээр болжээ. Нийт 31 сая хүн амтай Гана улсад коронавирусийн халдварын 80 гаруй тохиолдол бүртгэгдэж, 580 хүн нас баржээ.

“COVAX” хөтөлбөрийн хүрээнд энэ онд багтаан хоёр тэрбум тун вакциныг дэлхийн дундаас доош орлоготой орнуудад нийлүүлэхээр ажиллаж байна. Дэлхий даяар вакцинжуулалтын хөтөлбөр амжилттай үргэлжилж байгаа ч чинээлэг, хөгжингүй орнууд нийт вакцины дийлэнх хувийг урьдчилан худалдан авжээ. Иймд буурай орнуудад вакцин хүрэлцэхгүй болох эрсдэл бий болж байгааг ДЭМБ анхааруулсаар байна.

Эх сурвалж: BBC

Олны өмнө вакцин хийлгэсэн
Олны өмнө вакцин хийлгэсэн "үлгэр жишээ" дэлхийн удирдагчид
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.