Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, халамжийн яам 2020 онд тус улсад төрөлтийн доод түвшинг дахин бүртгэв. Энэ тухай Никкей сонин мягмар гарагт мэдээлэв.
Өнгөрсөн онд Японд 872 мянган хүүхэд төрсөн нь өмнөх жилтэй харьцуулахад 2,9% хувиар буурчээ. Түүнчлэн гэрлэлтийн тоо 12,7 хувиар буурч дөнгөж 537 мянган шинэ хос бүртгүүлсэн байна.
Төрөлт буурсан нь цар тахалтай холбоотой гэж үзэж болох ч Японд тав дахь жилдээ дараалан ийм үзүүлэлт бүртгэгдэж байгаа юм.
Үүний зэрэгцээ, сүүлийн 11 жилийн дотор анх удаа үхлийн тоо буурчээ. Үзүүлэлт нь 2019 оныхоос 0,7 хувиар доошлон 1,38 сая болжээ.