Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гадаадаас ирж буй иргэдийг тусгаарлах хугацааг 10 хоногоос хэтрүүлэхгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Тусгай үүргийн нислэгтэй холбоотойгоор төлөвлөгдөөд буй зарим ажлын талаарх мэдээллийг ЗГОНХХ-ийн дарга, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг өглөө.

Тэрбээр "Энэ сард хоёр чартер нислэгийг нэмэхээр ажиллаж байна. Өмнөх саруудад 4-5 удаа чартер нислэг хийдэг байсан бол ирэх гуравдугаар сард 12 удаагийн нислэг хийх чиглэлийг Шадар сайд өгсний дагуу төлөвлөгөөт ажлууд хийгдээд явж байна.

Түүнчлэн гадаадаас ирж буй иргэдийг тусгаарлах байранд тусгаарлах хугацааг 10 хоногоос хэтрэхгүй байх чиглэлийг Шадар сайдын зүгээс өгч, холбогдох ажлууд хийгдэж байна. Ийнхүү тусгаарлах хоног хугацаа багассанаар иргэдээ татах хурд нэмэгдэнэ" гэлээ.

​Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 138 тохиолдол бүртгэгджээ
​Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 138 тохиолдол бүртгэгджээ
 
Даргалагч шүүгч 16:20 минутад шийдвэрээ танилцуулахаар  урьдчилсан хэлэлцүүлэг завсарлав
Даргалагч шүүгч 16:20 минутад шийдвэрээ танилцуулахаар  урьдчилсан хэлэлцүүлэг завсарлав
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.