Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ажил идэвхтэй хайж буй 26 мянган иргэн байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 29 секунд

ХНХЯ-ны захиргааны статистикийн мэдээллээр аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэдийн тоо энэ оны нэгдүгээр сарын эцсийн байдлаар 26 мянга болжээ.

Үүнээс 16,5 (63,3 хувь) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 9,5 (36,7 хувь) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд юм. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 8,6 (52,1 хувь) мянга нь эмэгтэйчүүд байв.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын харьяа нэгжүүд хэвийн ажиллаж байна. Гэвч хөл хорионы дэглэмээс шалтгаалж аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа алдагдах, ихэнх иргэд биечлэн очиж үйлчлүүлэх боломжгүй зэргээс ажил хайгч иргэдийн тоо багассаар байна.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеийнхээс 4,1 (20,1 хувь) мянга, өмнөх сарынхаас 1,6 (9,0 хувь) мянган хүнээр багасжээ.

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад энэ оны нэгдүгээр сард ажилгүй 4,5 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 0,7 мянган иргэн ажилд зуучлуулан орж, 5,4 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдлаа.

Үүнээс Улаанбаатарт өнгөрсөн нэгдүгээр сард нийт 766 иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 129 иргэн ажилд зуучлуулан оржээ. 

Гол мөрөн, нуурын мөс нимгэрсэн тул машинаар явахгүй байхыг анхаарууллаа
Гол мөрөн, нуурын мөс нимгэрсэн тул машинаар явахгүй байхыг анхаарууллаа
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Шинэ Зеланд Улсын Шадар сайд Уинстон Питерс бараалхав
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.