Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Брүүклин Нэтс сүүлийн таван тоглолтын дөрөвт хожигджээ

Ангилал
Бусад
Огноо
Унших
0 минут 47 секунд

Брүүклин Нетс баг аялан тоглолтоор бүсийн сүүл мушгиж буй Детройт Пистонстой тоглож 111:122 харьцаатайгаар хожигдол хүлээлээ. Ингэснээр тэд гурван тоглолт дараалан хожигдоод байгаа бөгөөд сүүлийн таван тоглолтын дөрөвт хожигдол хүлээжээ. Өнөөдрийн тоглолтод Кайри Ирвинг 27 оноо 7 дамжуулалт, Жэймс Хардэн 24 оноо 12 дамжуулалт өгсөн байна. Харин Кевин Дурант коронавирусний хавьтагч болсон учраас сүүлийн хоёр тоглолтыг өнжжээ. 

Ялалт байгуулсан Детройтоос Жерами Грант 32 оноо 5 самбар, Делон Врайт 22 оноо 9 дамжуулалт өгч багаа хожилд хөтөллөө. Энэ нь тэдний улирлын зургаа дахь хожил боллоо.

Орон нутгийн иргэдийн буцах хугацааг нэг хоногоор сунгалаа
Орон нутгийн иргэдийн буцах хугацааг нэг хоногоор сунгалаа
 
“Ч.Сайханбилэг ээ, хүрээд ир. Ард түмнийхээ өмнө асуултад хариулчих“
“Ч.Сайханбилэг ээ, хүрээд ир. Ард түмнийхээ өмнө асуултад хариулчих“
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.