Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Засгийн газар цар тахлын үеийн төрийн бүх худалдан авалтыг АТГ-т шалгуулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 58 секунд
Caption

Цар тахлын үед хийгдэж байгаа төрийн бүх шатны худалдан авалтыг шалгуулахаар Засгийн газар АТГ-т ханджээ. Учир нь халдварт өвчинтэй холбоотойгоор худалдан авалтуудыг богино хугацаанд зарлаж байгаа тул ашиг сонирхлын зөрчил байх магадлалтай хэмээн үзэж байна.

Нийслэлийн Эрүүл мэндийн газар 20,000 ширхэг N95 амны хаалтыг 400 сая төгрөгөөр худалдан авах тендерийг гурав хоногийн хугацаатай зарласан нь олон нийтийн бухимдлыг төрүүлсэн. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдээлэл өгч, тендерийг ЭМЯ-нд буцаахыг нийслэлийн ЭМГ-т даалгаад хувийн ашиг сонирхол байгаа гэж харж байгаагаа хэлсэн.

Тиймээс хуулийн байгууллагаар шалгуулахаа хэлээд зогсохгүй хотыг даргын ажил авахаас өмнө хийгдсэн бүх худалдан авалтыг шалгуулах үүргийн өгсөн юм.  

Улаанбаатар хотод 50 тохиолдол нэмж бүртгэгдлээ
Улаанбаатар хотод 50 тохиолдол нэмж бүртгэгдлээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд