Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Пикассогийн алдартай уран зургууд: Бидний төсөөллийг эзэмддэг долоон бүтээл

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
4 минут 0 секунд

20-р зууныг Пабло Пикассогүйгээр төсөөлөхөд бэрх. Эрс дүрслэл, өвөрмөц өнцгөөрөө Испани уран бүтээлч дайны аймшиг, хүний төгсгөлгүй хэлбэрүүдийг дүрсэлсэн.

Ээдрээ бүхий модерн урлагийг мэддэггүй хүн байсан ч гэсэн Пикассогийн алдартай бүтээлүүдийг таньдаг. Ялангуяа кубист хэв маягаар зурсан зургуудыг нь.

Пикассо 91 наслахдаа 13.500 уран зураг бүтээсэн байдаг.

Пикассогийн хамгийн алдартай долоон бүтээлийг хүргэж байна:

1. Хөгшин гитарчин

Бүтээсэн цаг хугацаа: 1903 оны сүүлээс 1904 оны эхэн үе

Одоогийн байршил: Чикагогийн урлагийн институт

“Хөгшин гитарчин” бүтээл нь урлагийн ертөнцөд бүтээгдсэн хамгийн харуусал дүүрэн зураг.

Зурагт хөлөө солбиж суух, эцэнгэр нэгэн гитар барин сууж дүрслэгддэг. Тус бүтээл Пикассогийн “Цэнхэр үе”-д хамаарагддаг. Тэрбээр “Цэнхэр үе”-дээ өлсгөлөн, зовлон шаналлын мэдрэмжийг ихэд дүрсэлдэг.

2. Garçon à la Pipe

Бүтээсэн цаг хугацаа: 1905

Одоогийн байршил: Хувийн цуглуулга

“Garçon à la Pipe” буюу “Гаанстай хүү” бүтээлээс эхлээд Пикассогийн цэнхэр үеэс гарч илүү амьд, сарнайн үе рүү ордог.

Тосон зурагт дүрслэгдэх дүр цэнхэр өнгийн хувцастай ч, суурь нь ягаан, шар зэрэг аз жаргалын өнгө.

Хүү хэдийгээр жаргалд умбасан харагдахгүй байгаа ч, цэнхэр үеийн гунигаар дүүрэн бүтээлүүдээс өөр. Бүр цэцгэн титэм өмсөж, ардаа цэцэгтэй харагдана.

Тус уран зураг 2004 онд 104.1 сая доллараар зарагдсан нь тухайн үеийнхээ дээд амжилт болж байв.

3. Гертруд Стайн

Бүтээсэн цаг хугацаа: 1905-06

Одоогийн байршил: Метрополитон музей

Пикассо “Гертруд Стайн” бүтээлээ сарнайн үеийнхээ сүүл хэсэгт бүтээсэн. Тэрбээр Парист нүүж ирснийхээ дараа зохиолч Стайнтай найзууд болсон. Стайн долоо хоног бүрийн цуглаан уулзалтаараа алдартай байсан бөгөөд түүний нэр нөлөө уран зохиолын ертөнцөөс халин гарсан байдаг.

Энэ уран зураг кубист стилээр зурсан бүтээл биш ч гэлээ, кубизмийн шинж чанар цухалздаг.

4. Les Demoiselles d'Avignon

Бүтээсэн цаг хугацаа: 1907

Одоогийн байршил: Орчин үеийн музей(Нью Йорк)

“Les Demoiselles d'Avignon” бүтээлээ туурвиснаас арван жилийн дараа л 1916 онд олонд дэлгэсэн нь урлагийн ертөнцийг гайхшруулсан.

Зургийн сэдвээс эхлээд биеийг нь мурийлган дүрсэлсэн эхэн үеийн кубист хэв маяг зэрэг нь шуугиан тарьж байв.

Зарим хүн түүний уран бүтээлийг модерн урлагийг доромжилсон хэрэг ч гэж үзэж байв. Хэдийгээр олон нийтийн бухимдлыг төрүүлсэн ч, түүний энэ бүтээл хамгийн олон танигдсан зургуудын нэг болсон байдаг.

5. Толины урдах эмэгтэй

Бүтээсэн цаг хугацаа: 1932

Одоогийн байршил: Орчин үеийн музей (Нью Йорк)

Пикассог хамгийн тодоор илэрхийлэх бүтээлд үүнийг тооцож болно. Өнгө будгаар амилж, уй гуниг шингэсэн, бага зэргийн эротизм ханхалж, кубизмийн дээд цэгт хүрсэн уран зураг.

Уран зураг үзэгчээс “Та өөрөөсөө юуг олж харж байна?” гэж асууж байгаа аятай.

Зурагт дүрслэгдэх толь барьсан эмэгтэй илүү хөнгөн, гэгээлэг харагдаж байгаа бол толины тусгалд хар бараан, нулимс асгаруулсан харагдана.

Пикассо нэгэнтээ бусад бүх зургаасаа илүүтэйгээр энэ зурагт дуртай гэж хэлсэн байдаг.

6. Герника

Бүтээсэн цаг хугацаа: 1937

Одоогийн байршил: Рейна-София музей (Мадрид)

“Герника” бол Пикассогийн хамгийн алдартай бүтээлийн нэг төдийгүй гүүглийн уран зургийн хайлтыг тэргүүлдэг.

Испанийн иргэний дайны үерх Герникагийн Баск хотын агаарын бөмбөгдөлтийг дүрсэлсэн бүтээл.

“Герника” түүхэн дэх хамгийн нэр хүндтэй дайны эсрэг уран зураг болон үлдсэн.

7. Уйлж буй эмэгтэй

Бүтээсэн цаг хугацаа: 1937

Одоогийн байршил: Тейт модерн (Лондон)

“Уйлж буй эмэгтэй” бүтээл дайны сэтгэл зүйн үр дагаврыг илэрхийлсэн. Пикассо уйлж буй эмэгтэйн хэд хэдэн бүтээл зурсан байдаг.

Герникагийн үргэлжлэл бүтээл ч гэж үздэг.

Зурагт дүрслэгдсэн эмэгтэй бол зурагчин, артист Дора Маар юм. Тэрбээр Пикассогийн амраг, оюун санааны хамрагч байсан.

Эх сурвалж: CNN

 
Нийслэлийн цэргийн бүртгэл Баасан гарагт дуусна
Нийслэлийн цэргийн бүртгэл Баасан гарагт дуусна
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.