Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан нар ОБЕГ-т ажиллаж байна.
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан:
Гаргасан шийдвэрүүд хэн ч хаанаас нь харсан ойлгомжтой байх нь чухал байна. Аливаа асуудлыг эзэнжүүлж ажиллана.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
Бид үндсэндээ дайнтай үед ажиллаж амьдарч байна. Энэ дайнд ялалт байгуулах эсэх нь Онцгой байдлын бие бүрэлдэхүүнээс ихээхэн хамааралтай. Манай онцгой байдлынхаа байгалийн гамшгийн эсрэг сайн ажилладаг харин цар тахал шинэ зүйл учраас таагүй ажилласан. Тиймээс бид ажлын арга барил, хандлагад томоохон өөрчлөлт хийх шаардлагатай. Нэгдүгээрт вакцины төлөвлөгөөг гаргана. Газар хөдлөлт болоход хүчний байгууллагынхан мэдээлэлгүй байсан. Бид гамшгийг хөөх биш урьдчилан хамгаалах хэрэгтэй.
Анхан, дунд шатанд гарсан ёс зүйн алдаанаас Засгийн газар огцорсныг мартаж болохгүй. Өнөөдөр бидэнд тал зассан бялдууч байдал хэрэггүй. Тиймээс надаас сайхан үг сонсоно гэж битгий бодоорой. Шийдвэр гаргахаасаа өмнө маш сайн судла.