Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Ганбаатар өлсгөлөнгөө зогсоолоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 42 секунд

Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг шинэчлэх асуудлаар олон улсын шүүхэд нэхэмжлэл гаргахыг Монгол Улсын Ерөнхий сайдаас шаардаж энэ сарын 25-ны өдрөөс өлсгөлөн зарлаад буй УИХ-ын гишүүн С.Ганбаатар өлсгөлөнгөө зогсоолоо. Тэрбээр Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нартай тохиролцоонд хүрч, Оюутолгойн гэрээг сайжруулах ажлын хэсэгт орж ажиллахаар болсон төдийгүй, Монгол Улсын Засгийн газраас Рио Тинтогийн эсрэг нэхэмжлэл Английн шүүх рүү явуулахаар боллоо. 

Тэд урд шөнө 12 цагийн үед хэлэлцээрийн ширээний ард суусан ч амлалтаа албажуулсан цагт өлсгөлөнгөө зогсооно хэмээн мэдэгдээд байсан юм. Оюутолгой төслөөс Монгол Улс 2051 он хүртэл ногдол ашиг авахгүй байх нөхцөл бүрдсэн тул тус төсөлтэй холбоотой гэрээг өөрчлөх шаардлагатай хэмээн үзэж буйгаа УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэлж байсан.

Тэрбээр өлсгөлөнгөө зогсоож байгаа талаараа "Бид Оюутолгойн гэрээг монголчууддаа ашигтай болгоход маш том алхмаар урагшиллаа. Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын бичгийг та бүхэнд танилцуулж байна. Үүгээр өлсгөлөнгөө зогсоож, ОТ гэрээг монголдоо ашигтай болгохоор ажлын хэсэгт орж ажиллахаа мэдэгдэж байна. Та бүхэнд ОТ-той холбоотой бүх асуудлаар мэдээ, мэдээллийг цаг тухайд нь мэдэгдэж байх болно" хэмээн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. 

 

“Zeus” багийн оролцох дараагийн тэмцээн өнөө орой эхэлнэ
“Zeus” багийн оролцох дараагийн тэмцээн өнөө орой эхэлнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.