Хил хаалттай нутаг буцаж чадахгүй байгаадаа хямарч, сэтгэл санаагаар унасан Монгол залуу амиа хорлохыг завджээ.
Тодруулбал, нэгдүгээр сарын 27-ны 20 цаг 30 минутын үед БНСУ-ын Намёнжү хотын нэгэн үйлдвэрийн дотуур байранд "Мэс барьсан гадаад хүн байна" гэх дуудлага цагдаагийн 112 дугаарт иржээ. Дуудлагаар очиход 20- иод насны Монгол залуу дотуур байрныхаа эд хогшлыг эвдэж сүйтгэн, мэсээр өөрийгөө егүүтгэх оролдлого хийснийг цагдаа нар цахилгаан буу ашиглан болиулсан байна.
Түүнээс мэдүүлэг авахад "Корона вирусын улмаас хил хаалттай, нутаг буцаж чадахгүй байгаадаа стрессдэж сэтгэл санаа хямарсан. Тиймээс тайвшруулах, сэтгэцийн эм ууж эхэлсэн байсан ч эмээ хэтрүүлэн хэрэглэж өөрийн ухаангүй ийм үйлдэл гаргасан" гэжээ. Тиймээс цагдаагийн газраас "Өөрийгөө гэмтээхийг оролдсон ч бусдад халдаж, хохирол учруулаагүй" гэж үзэн ял шийтгэл оноохгүйгээр сулласан байна.