Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Завханы сэжигтэй тохиолдлуудын хариу сөрөг гарчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Тус аймагт бүртгэгдсэн сэжигтэй гурван тохиолдлын PCR шинжилгээний хариу сөрөг гарлаа гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

“Завхан аймаг Улаанбаатар хотоос татан авсан иргэддээ түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд гурван иргэний шинжилгээний хариу эeрэг гарсан. Тиймээс дээрх гурван иргэн болон ойрын, дам хавьтлын 20 сорьцыг Улаанбаатар хот руу явуулсан. Ийнхүү ХӨСҮТ-өөс эдгээр хүмүүсийн баталгаажуулах шинжилгээний хариу бүгд сөрөг гарлаа. Гэсэн хэдий ч эрсдэлтэй бүс нутгаас ирсэн иргэд дүрэм журмаа сайн баримталж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлахыг анхааруулж байна. Түүнчлэн иргэд онцын шаардлагагүй тохиолдолд гадуур сэлгүүцэхгүй, амны хаалтыг байнга зүүхийг уриалж байна” гэж аймгийн Шуурхай штабаас мэдээллээ.

Сү.Батболд: Маргаашийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана
Сү.Батболд: Маргаашийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана
 
Дур мэдэж шатахууны үнээ 200 төгрөгөөр нэмсэн асуудлыг холбогдох байгууллагуудаар шалгуулна гэв
Дур мэдэж шатахууны үнээ 200 төгрөгөөр нэмсэн асуудлыг холбогдох байгууллагуудаар шалгуулна гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.