Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НӨАТ-ын сугалаа болиулах саналыг Шадар сайдад хүргүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд

ШӨХТГ-аас НӨАТ сугалааны тохирол дээр хяналт шалгалт хийжээ. Шалгалтын нэгдсэн дүнг энэ долоо хоногт нэгтгэн гаргах юм байна. Мөн шалгалтын нэгдсэн дүнг Монгол Улсын шадар сайдад хүргүүлэхийн зэрэгцээ НӨАТ-ын сугалааг болиулах саналыг хүргүүлэхээр төлөвлөжээ.
Анх НӨАТ хуулийг сурталчлах, хэрэгжүүлэхэд хөшүүрэг болгох зорилго байсан бол тодорхой цаг хугацааг туулж хангалттай үр дүнг өгсөн гэж ШӨХТГ үзэж байна.

Мөн тус сугалаанаас үлгэрлэн нийгэмд, ялангуяа сошиал орчинд их хэмжээний азтан шалгаруулах сугалаа явагдах болсон бөгөөд Төр сугалаа явуулдаг нь бид ч явуулах үндэс гэж тайлбарлаж байна. Сошиалд явж байгаа азтан шалгаруулах сугалаа, тоглоомноос болж маш олон иргэн хохирч байна хэмээн ШӨХТГ-ын дарга мэдэгджээ.

Нэг саяын азтанаар 264 хүн тодорчээ
Нэг саяын азтанаар 264 хүн тодорчээ
 
Ёс зүйн хариуцлага хүлээж, барилдах эрхээ хасуулаад буй бөхчүүд: Ид барилдаж, цолоо ахиулах насан дээрээ зохисгүй үйлдэл гаргаж, цаг хугацаагаа бүү алдаарай . Гаргасан үйлдэлдээ гэмшиж байгаа