Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайдыг өнөөдөр томилно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 39 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ Ерөнхий сайдын нэрийг өнөөдөр УИХ-д оруулахаар болжээ. 

МАН-аас Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн Л.Оюун-Эрдэний нэрийг Ерөнхийлөгчид танилцуулахаар өнгөрөгч Баасан гарагт хүргүүлсэн. Төрийн тэргүүн Ерөнхий сайдын нэрийг тав хоног дотор УИХ-д оруулах хуулийн заалттай. Энэ дагуу өнөөдөр УИХ-д оруулснаар байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн томилно. 

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14:00 цагт товлогдсон бөгөөд түүний дараа чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг томилох юм. 

Клипперс долоо дараалан хожиж бүсээ тэргүүлж эхэллээ
Клипперс долоо дараалан хожиж бүсээ тэргүүлж эхэллээ
 
367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн татваргүй экспортлох ЕАЭЗХ-ны худалдааны түр хэлэлцээр баталлаа
367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн татваргүй экспортлох ЕАЭЗХ-ны худалдааны түр хэлэлцээр баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.