Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ийг хэрэгжүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

Засгийн газраас “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийг 2020-2024 онд хэрэгжүүлэхээ зарлаад байна.

Одоогоор ЕБС-ийн сурагчид 6 дугаар ангиасаа эхлэн үндэсний бичиг үзэж байгаа юм. Мөн “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийн хүрээнд их, дээд сургуулийн оюутнууд ирэх хичээлийн шинэ жилээс эхлэн үндэсний бичиг үзэхээр болжээ.

Тодруулбал их, дээд сургууль, коллеж, МСҮТ-үүд монгол бичгийн хичээлийг заавал судална. Цаашлаад их, дээд сургууль, коллежид суралцагчдаас монгол бичгийн хичээлийн шалгалт авах, шалгалтын дүнг бакалаврын дипломд баталгаажуулах чиглэлээр холбогдох журамд нэмэлт өөрчлөлт оруулж, хэрэгжүүлэх аж.

Оюутнууд ирэх хичээлийн жилээс үндэсний монгол бичиг үзнэ.

Тиймээс БШУЯ багш бэлтгэдэг их, дээд сургуульд монгол бичгийн хичээл заах арга зүй, сургалтын технологийг шинэчлэх, багш нарын мэдлэг ур чадварыг сайжруулах сургалт семинар зохион байгуулж, “Монгол бичиг заах аргазүйн хичээл”-ийн хөтөлбөрийг сайжруулах, магадлан итгэмжлэх шаардлагатай байгаа аж.

Монгол хэл бичгийн сургалтын чанар, арга зүйн шинэчлэл, мэргэжлийн багшийн хөгжлийн асуудлаар бүсийн болон улсын зөвлөгөөнийг зохион байгуулж, зөвлөгөөнөөс гарсан санал, шийдвэрийг цаашид хэрэгжүүлэх бодлогод тусгахаар төлөвлөжэ

Гар утаснаас интэрнэтэд холбогдох хэрэглэгчийн тоо огцом өсжээ
Гар утаснаас интэрнэтэд холбогдох хэрэглэгчийн тоо огцом өсжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.