Дугаарын хязгаарлалт эхэлснээс хойш хуурамч улсын бүртгэлийн дугаар зүүж, хөдөлгөөнд оролцсон 24 зөрчил бүртгэгджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Дугаарын хязгаарлалттай холбоотойгоор Тээврийн цагдаагийн алба Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран энэ сарын 15-наас эхлэн тээврийн хэрэгслийн бичиг баримтад хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтаар хуурамч улсын бүртгэлийн дугаар хэрэглэж, замын хөдөлгөөнд оролцсон 24 зөрчил бүртгэгдсэн байна.

Тэгвэл хуурамч улсын бүртгэлийн дугаартай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцвол:

  • Жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасна
  • 50 нэгжээр торгоно

Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт зааснаар хуурамч улсын бүртгэлийн дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж, хүнийг 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

KHAN CUP 2026: Хотын аварга шалгаруулах тэмцээнд 66 багийн 264 өсвөрийн тамирчид өрсөлдөж байна
KHAN CUP 2026: Хотын аварга шалгаруулах тэмцээнд 66 багийн 264 өсвөрийн тамирчид өрсөлдөж байна
 
Орон нутгийн замд урсгал сөрж тээврийн хэрэгсэл мөргөж, жолооч гэмтжээ
Орон нутгийн замд урсгал сөрж тээврийн хэрэгсэл мөргөж, жолооч гэмтжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!