COP17-ын хүрээнд зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн шийдлийг хэлэлцэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд “Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл” сэдэвт арга хэмжээг өнөөдөр зохион байгуулна.

Арга хэмжээг Монгол Улсын Зам, тээврийн яам Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Дэлхийн байгаль хамгаалах сан, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг зэрэг байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.

Энэ үеэр дэд бүтцийн бүтээн байгуулалтыг зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөн, амьдрах орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, практик шийдлүүдийг хэлэлцэх юм.

Мөн биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцын хэрэгжилтийг хангахад төрийн болон төрийн бус байгууллагууд, гадаадын олон улсын байгууллагууд, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, ард иргэдийн хамтын ажиллагааны идэвхтэй оролцоо туйлаас чухал байна.

Арга хэмжээ өнөөдөр буюу наймдугаар сарын 26-ны 10:00–11:30 цагт “Монгол гэр өргөө”-д болно.

Толгойтын гол дагуу 2.2 км үерийн далан суваг барьжээ
Толгойтын гол дагуу 2.2 км үерийн далан суваг барьжээ
 
С.Баяр: Манайхан л нууцад оруулж нэр хүндийг нь унагасан болохоос оффтэйк гэрээ бол дэлхийд ГХО татах арга хэвээр
С.Баяр: Манайхан л нууцад оруулж нэр хүндийг нь унагасан болохоос оффтэйк гэрээ бол дэлхийд ГХО татах арга хэвээр
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!