COP17: Өнөөдөр ногоон бүсээр зочлох иргэд “Ноён оргилын сахиус“ баримтат киноны нээлтэд оролцож, үзэж сонирхох боломжтой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

COP17-ын “Усны өдөр” өнөөдөр арав дахь өдрөө үргэлжилж байна. Тэгвэл өнөөдөр Green zone буюу олон нийтэд нээлттэй хэсгээр зочлох иргэд "Ноён оргилын сахиус" баримтат киноны нээлтэд оролцож, үзэж сонирхох боломжтой аж. Тодруулбал, эл кино нь Монгол орны өндөр уулын бүс Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн нэг байгаль хамгаалагчаар төлөөлүүлж Монгол оронд сүүлийн жилүүдэд эрчимтэй явагдаж байгаа уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилт хангайн бүсэд хэрхэн ажиглагдаж эхэлсэн талаар болон нийт байгаль хамгаалагчдад тулгардаг бэрхшээлийг өгүүлэх юм. Киноны нээлт ногоон бүсийн төв тайзнаа 16:30-17:00 цагийн хооронд болно.

Есдүгээр сард цас орж, шороон шуурга шуурна
Есдүгээр сард цас орж, шороон шуурга шуурна
 
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 95 иргэнийг саатуулжээ
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 95 иргэнийг саатуулжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!