Гудамжинд бусдыг айлган сүрдүүлж хөөсөн гэх иргэнийг 100 мянган төгрөгөөр торгожээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Цахим орчинд "Энэ хүн 25-р эмийн сангаас дээш өгсөж байхад нэг охиныг айлгаад араас нь орилж хашхирч гүйгээд байхаар нь гайхаад эргээд харсан чинь над руу орилоод зодох гэж дайрсан" гэх утгатай мэдээлэл нийтлэгдсэн.

Энэ талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад "Өчигдөр /2026.08.04/ 15.00 цагийн үед “Чингүнжав хөшөөний орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай хэрүүл маргаан хийж байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 30 настай, эрэгтэй “Г” олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэсэн байх тул Зөрчлийн тухай хуульд зааснаар торгох шийтгэл оногдуулсан" гэлээ.

Цэцэрлэгийн найзууд эх орны албанд хамтдаа мордоно
Цэцэрлэгийн найзууд эх орны албанд хамтдаа мордоно
 
ЗГ: Улс орны эрх ашгийн эсрэг зохион байгуулалттай гүтгэлэг тарааж байгаа цахим хаягуудыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн
ЗГ: Улс орны эрх ашгийн эсрэг зохион байгуулалттай гүтгэлэг тарааж байгаа цахим хаягуудыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!