Э.Бат-Амгалан: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны эхний хагаст ашиглалтад оруулахад салбараас шаардагдах бүх зүйлийг дэмжинэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 47 секунд

Монгол Улсын Засгийн газраас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангаар ахлуулсан Ажлын хэсэг өнөөдөр /2026.06.20/ Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт байрлах "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр"-ын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, тулгамдсан асуудлыг нь сонслоо.

Энэ үеэр ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан "Үйлдвэр ашиглалтад орсноор жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтай. Ашиглалтад орох хугацаа нь нэлээн дөхчихсөн цаг үед ирж таарлаа. Өөрөөр хэлбэл, 2028 оны хоёрдугаар улирал гэхэд ашиглалтад хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Бүх салбарын уялдаа, холбоог хангаж ажиллахын тулд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын хувиар үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Үйлдвэрийг 2028 оны гуравдугаар улирлаас өмнө ашиглалтад хүлээлгэж өгөхөд салбараас ямар зүйл шаардагдана тэр бүгдийг нь шийдвэрлэж, дэмжиж ажиллана" хэмээн онцоллоо.

Энэтхэгийн Засгийн газрын 1.7 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж байгаа тус үйлдвэрийн хүчин чадал жилд 1.5 сая тонн түүхий тосыг боловсруулна. Бүтээн байгуулалтын ажил 2021 онд эхэлсэн. Ус дамжуулах систем, эрчим хүчний байгууламж, талбайн ил болон далд дэд бүтцийн барилга угсралтын ажил 2024 онд дууссан. Одоо үйлдвэрийн үндсэн технологийн байгууламж, үйлдвэрлэлт хийгээд угсралт, суурилуулалтын ажил ид өрнөж байна.

Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр “Уур амьсгалаас үүдэлтэй шилжилт хөдөлгөөний асуудлаарх Берлиний форум”-д оролцов
Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр “Уур амьсгалаас үүдэлтэй шилжилт хөдөлгөөний асуудлаарх Берлиний форум”-д оролцов
 
Б.Пүрэвдагва: Ногоон нуур орчмын 5.5 га газарт цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай байгуулна
Б.Пүрэвдагва: Ногоон нуур орчмын 5.5 га газарт цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай байгуулна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!