
Одоогоос 10-аад жилийн өмнө СУИС-д сурч байхдаа ангийнхаа хөвгүүдэд хүчирхийлүүлсэн гэх н.Шинэцэцэг энэ талаараа олон нийтэд мэдээлсэн байдаг. Гэвч уг хэргийг шалгаж эхэллээ хэмээн цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн ч таг чиг болсон юм.
Харин хэргийн талаар н.Шинэцэцэг дахин цахим хуудастаа нийтэлжээ. Тэрбээр "Хэрэг шалгагдаж байгаа учраас эд нар над руу дайрч давшилж болдог. Би болдоггүй юм гэнэ. Олон жил тавлаад доромжлоод сурчихсан босоо ороолонгууд байж ядаж байх шиг. Тэд намайг хуурамч хаягуудаас бөөнөөрөө доромжилж байхад болдог, би өөрийн ганцхан хаягаасаа өөрийгөө хамгаалж болдоггүй юм уу. Надад тохиолдсон хүний санаанд багтамгүй бузар булай хэргийг илчилж байгаа. Би гэмт хэрэг хийгээгүй. Би өөрийгөө хамгаалах эрхтэй.
Энэ гэмт хэрэг хэзээ ч дуусаагүй, доромжлол нь одоо ч тасраагүй байхад олон жилийн өмнөх хэрэг гэж хэлэх эрх хэнд ч байхгүй.
Хууль сахиулагч нар намайг хамгаалахгүй тэднийг 6 жилийн туршид хамгаалж ирсэн учраас би ингэж ил гарч ярихаас өөр сонголтгүй болсон.
Гэтэл үүнийг минь хүртэл миний эсрэг ашиглаж хэргийг гацаасаар л байна.
Хурдан нэг тийш нь шийдэж дуусгахыг би шаардаж байна" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!