Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинжилгээний цагийг www.eruul.gerege.mn цахим хуудсаар авна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулж буй байнгын үйл ажиллагаатай 30 шинжилгээний төвийн ачааллыг зохицуулах, хүлээх чирэгдлийг бууруулах зорилгоор энэ сарын 14-нөөс иргэдэд шинжилгээний цаг олгож эхэлнэ. Шинжилгээнд хамрагдах иргэд www.eruul.gerege.mn цахим хуудсанд нэвтэрч, регистрийн дугаараа бүртгүүлэн шинжилгээ өгөх цаг болон төвийн байршлын талаарх мэдээллийг авч, хариугаа харах боломжтой.

Иймд дээрх шинжилгээний төвүүд маргаашаас эхлэн цахимаар олгосон цагийн дагуу үйлчлэх тул иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, товлосон хугацаанд очих, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхыг Эрүүл мэндийн байгууллагаас зөвлөлөө.

Шинжилгээ авах цэгүүдийн байршил:

  • Баянгол дүүрэг: 13, 20, 43 дугаар сургууль 47-р цэцэрлэг
  • Баянзүрх дүүрэг: 21, 48, 69, 133, 142 дугаар сургууль
  • Сонгинохайрхан дүүрэг: 9, 12, 36, 62, 67, 83 дугаар сургууль
  • Сүхбаатар дүүрэг: 3, 31, 58 дугаар сургууль
  • Хан-Уул дүүрэг: Буянт-Ухаа цогцолбор сургууль, 18, 34, 52 дугаар сургууль
  • Чингэлтэй дүүрэг: 39, 50, 72 дугаар сургууль
  • Багануур дүүрэг: Халдвартын тасаг Нийгмийн эрүүл мэндийн төв
  •  Налайх дүүрэг: Амбулаторийн хуучин байр
  • Багахангай дүүрэг: Эрүүл мэндийн төв
Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг буруутгаж буй зүйл заалт 16-20 жил хорих ялтай
Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг буруутгаж буй зүйл заалт 16-20 жил хорих ялтай
 
ЦЕГ: Б.Ариунзаяаг мэдүүлэг авах дуудан ирүүлэх хуудас гардуулах зорилгоор СБД-ийн цагдаагийн хэлтэст авчирсан
ЦЕГ: Б.Ариунзаяаг мэдүүлэг авах дуудан ирүүлэх хуудас гардуулах зорилгоор СБД-ийн цагдаагийн хэлтэст авчирсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.