Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг буруутгаж буй зүйл заалт 16-20 жил хорих ялтай

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 56 секунд

60 тэрбумын хэрэгт буруутгагддаг Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан, сонгуулийг зохион байгуулалттайгаар будлиантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах...” хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1, 821.1 дүгээр зүйлийн 821.1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 01 дүгээр сарын 11-ны яллах дүгнэлт үйлдсэн ба Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлэх ажиллагаа хийгдэж байгаа аж. Энэ талаар Нийслэлийн прокурорын газраас мэдээлэл өглөө.

Тэднийг буруутган шалгаж буй зүйл заалт нь 16-20 жилийн хорих ялтай, торгууль төлөх заалт байхгүй учраас шүүх хэрхэн шийдвэрлэхээс хамаарч ял эдлэх нь гарцаагүй хэмээн харж болохоор байна. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйл нь Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах,

82.1. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан бол арван зургаагаас хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулахад оролцсон боловч гэмт үйлдэл эхлэхээс өмнө энэ тухай төрийн зохих байгууллага, албан тушаалтанд сайн дураараа мэдэгдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө.

821 дүгээр зүйл.Сонгуулийг будлиантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах

821.1. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор сонгуулийг зохион байгуулалттайгаар будлиантуулсан бол таваас арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Л.Цэдэвсүрэн:Сувилагч мэргэжлээр суралцаж буй 11 их, дээд сургуулийн оюутнуудад тэтгэлэг олгоно
Л.Цэдэвсүрэн:Сувилагч мэргэжлээр суралцаж буй 11 их, дээд сургуулийн оюутнуудад тэтгэлэг олгоно
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.