АМГТГ: Шатахууны тээвэрлэлтийг 24 цагаар тасралтгүй хийж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 45 секунд

Ашигт малтмал газрын тосны газраас ОХУ-аас Сүхбаатар орж ирсэн шатахууны талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, "Сүхбаатар боомтоор 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 51 вагон буюу 4,020 тонн Аи-92 автобензин, 31-ний өдөр 41 вагон буюу 2,460 тонн нийт 6,480 тонн Аи-92 автобензин орж ирсэн нь манай улсын 3 өдрийн ердийн хэрэглээтэй тэнцэх хэмжээ бөгөөд 30-ны өдөр орж ирсэн 51 вагоныг буух өртөөд буюу Толгойт, Аршаант, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар зэрэг өртөөдөд хүргэж агуулахад буулгаж, Улаанбаатар хот болон орон нутгийн ШТС-ууд руу ачилтуудыг тасралтгүй хийж байна.

Мөн 2026 оны 07 дугаар сарын 31-нд орж ирсэн 41 вагон буюу 2,460 тонн Аи-92 автобензинийг Улаанбаатар хотын Толгойт, Аршаант, УБ өртөөдөд тээвэрлэн хүргэх ажлыг УБТЗ-тай хамтран шуурхай зохион байгуулан ажиллаж байгаа ба эдгээр вагонууд өнөөдөр буюу 08 дугаар сарын 01-ний өдрийн 12:00 цагт Аршаант өртөөнд, 14:30 цагт Толгойт өртөөнд, 15:30 цагт УБ өртөөнд орж ирнэ.

УБТЗ болон холбогдох бусад байгууллагууд, ААН-үүдийн агуулах 24 цагаар тасралтгүй ажиллан тээвэрлэлт, буулгалт, ачилтын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд дээрх вагонуудыг өнөөдөртөө багтаан буулгаж, ШТС-ууд руу гаргах ажлыг зохион байгуулахаар төлөвлөн холбогдох арга хэмжээ авч ажиллаж байна" гэжээ.

Олон улсын хиймэл оюуны олимпиадад оролцох баг тамирчид Казахстан Улсын Астана хотыг зорилоо
Олон улсын хиймэл оюуны олимпиадад оролцох баг тамирчид Казахстан Улсын Астана хотыг зорилоо
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!