“Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ бага зэрэг буурч, 87.89 ам.доллартай тэнцэж байна“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 19 секунд

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Шатахууны хангамжийн нөхцөл байдлын талаар танилцуулжээ. Тэрбээр, "Ойрх Дорнод дахь мөргөлдөөн дахин хурцадмал байдалд шилжсэнтэй холбоотойгоор дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ сүүлийн 10 хоногт тогтмол өсөж, 100.34 ам.долларт хүрсэн. Энэ үнэ энэ сарын 24-ний өдрөөс бага зэрэг буурч, энэ сарын 27-ны өдрийн байдлаар 87.89 ам.доллартай тэнцэж байна.

Монгол Улсын гол ханган нийлүүлэгч ОХУ-ын тухайд “Шатахууны тухай хууль”-ийг баталж, шатахуун, онгоцны түлшний экспортод бүрэн хориг тавих, худалдан авалтын хязгаарлалт тогтоож эхэлжээ. Гэсэн ч “Роснефть” компани өмнө нь байгуулсан гэрээний дагуу 2026 оны 03 дугаар сараас хойш АИ-92 автобензинийг тонн тутмыг 705 ам.доллароор нийлүүлж ирсэн ч дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ сүүлийн 3 сар дарааллан 30-аас дээш хувиар нэмэгдсэн учраас тогтмол үнийг дахин хэлэлцэх нөхцөл байдал үүссэн. Нийлүүлэгч талтай хэлэлцсэний үр дүнд энэ сараас ОХУ-ын дотоодын биржийн үнэд суурилсан үнээр нийлүүлж эхлээд байна. Улмаар, дотоодын зах зээл дээрх АИ-92 автобензиний үнэ 250-300 төгрөгөөр нэмэгдсэн бол дизелийн үнэ 100-150 төгрөгөөр буурсан.

Монгол Улс энэ сарын 23-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 автобензин 37 мянган тонн буюу 17 хоног, дизель түлш 91 мянган тонн буюу 23 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй байна.

Өнөөдрийн байдлаар 18 ААН-ийн 22ш 250 мянган тонны шатахууны агуулах барих арилжааны банкны зээлийн шийдвэр албажиж, хариуцлагын гэрээ байгуулснаар бүтээн байгуулалтын ажил эхэллээ. Төслүүдийн барилга угсралтын ажил харилцан адилгүй буюу 5-85 хувьтай явагдаж байна. 4-12 сарын хугацаанд бүрэн ашиглалтад орж дуусна" гэжээ.

Н.Учрал: Б.Идэржавхлан багш та зуслангийн байшингаа зарах шаардлагагүй. Олимпиадын зардлыг Ерөнхий сайдын хувьд бүрэн шийдвэрлэж өгнө
Н.Учрал: Б.Идэржавхлан багш та зуслангийн байшингаа зарах шаардлагагүй. Олимпиадын зардлыг Ерөнхий сайдын хувьд бүрэн шийдвэрлэж өгнө
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!