
Эрдэнэт хотын 50 жилийн ойн барилдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд Дархан аварга Н.Батсуурь, Улсын арслан Ц.Содномдорж, Э.Оюунболд, Э.Батмагнай тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит бөхчүүд зодоглож байгаа юм.
Түүнээс гадна 50 жилийн ойн баяр наадмын түрүү бөхөд автомашин, үзүүрлэсэн бөхийг байраар байлж шагнах аж.