Талийгаач охины ах, дүү нарынх нь хичээл номыг тасалдуулахгүй сурах эрхийг хангах үүднээс Улаанбаатарт амьдрах харьяаллынх нь дагуу шилжүүлэн суралцуулах асуудлыг шийдвэрлэжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 43 секунд

Ховд аймагт бусдын гарт амь насаа алдсан охины аав С.Аманжол болон өмгөөлөгчдийн багийг өнөөдөр ХГБХХЕГ-ын дарга хүлээн авч уулзаж, охины ар гэрт үзүүлэх шаардлагатай дэмжлэг, үйлчилгээний талаар ярилцаж шийдвэрлэсэн байна. Охиныг эрэн хайх үйл явцаас эхлээд өнөөдрийг хүртэл Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг арга зүйгээр хангаж, тухайн гэр бүлд үйлчилгээгээ үзүүлсээр байна.

Хэрэг хянан шийдвэрлэх үйл явц үргэлжилж байгаа энэ хугацаанд охины ар гэр Улаанбаатар хотод амьдрахаар болсон. Харин ах, дүү нарынх нь хичээл номыг тасалдуулахгүй сурах эрхийг хангах үүднээс Улаанбаатарт амьдрах харьяаллынх нь дагуу шилжүүлэн суралцуулах асуудлыг Боловсролын ерөнхий газрын дарга Х.Тамиртай уулзаж шийдвэрлэжээ.

Амиа алдсан охины аав ээж, ах эгч, дүүгийн сэтгэл зүйн байдал маш хүнд, тогтворгүй байгаа тул сэтгэл зүйн үйлчилгээний төрлөөр мэргэшсэн ОУ-ын сэтгэл зүйчдийн багийг Ховд аймагт ажиллуулахаар төлөвлөжээ. Мөн тус агентлагаас холбогдох мэргэжилтнүүд очиж шаардлагатай дэмжлэг, үйлчилгээгээ үзүүлж ажиллахаар болсон байна.

Тухайн гэр бүлийн ЕБС-ийн насны хүүхдүүдийн хичээлийн жилд шаардлагатай хувцас хэрэгслийг бэлдэж өгөхөөс гадна, нийгмийн хариуцлагын хүрээнд өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээ үзүүлж байгаа юм байна.

MC Collection хамтлаг: Сэтгэлийн мухарт байсан хүүхэд насны мөрөөдөл маань 2022 онд биднийг дахин нэгтгэсэн
MC Collection хамтлаг: Сэтгэлийн мухарт байсан хүүхэд насны мөрөөдөл маань 2022 онд биднийг дахин нэгтгэсэн
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!