М.Лхагвагэрэлд Улсын гарди цол олголоо

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 49 секунд

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд найм давж “Улсын гарди” цолны болзол хангасан Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Завхан Даян” дэвжээний бөх Мөнхтөрийн Лхагвагэрэлд цол олголоо.

Зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр уншиж сонордуулан, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх цолны батламжийг гардуулж, энгэрийн тэмдгийг нь зүүж өглөө.

Улсын арслан Б.Орхонбаяр 10 давж түрүүлэн, Даян аварга цол хүртлээ
Улсын арслан Б.Орхонбаяр 10 давж түрүүлэн, Даян аварга цол хүртлээ
 
Улаанбаатарт 22 хэм дулаан, аадар бороотой
Улаанбаатарт 22 хэм дулаан, аадар бороотой
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!