Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийг тонон дээрэмдсэн МАНАН дэглэм нэгхэн жилийн дотор эргэн сэргэж, эрчээ авчээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 3 секунд

2019 оны аравдугаар сараас хойш эх орондоо ирээгүй байсан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо өнгөрөгч амралтын өдрүүдээр ирсэн. Тэгвэл үүнтэй зэрэгцэн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг ирэх гэж байгаа талаарх мэдээлэл ч гарав. Энэ үйл явцтай холбоотойгоор Хотын дарга асан Х.Нямбаатар "Мань хөөгдөж, МАНАН УРИГДАЖ, ШАГНАГДДАГ ӨДӨР хардаг би ч мөн азгүй юм даа" хэмээн мэдэгдээд амжсан юм. Үүний араас Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ ч байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр "МАНАН амилах цагаар. Үндэсний Баялгийг тонон дээрэмдсэн МАНАН дэглэм нэгхэн жил дотор эргэн сэргэж, эрчээ авчээ. Тэмцэх бүү хэл дуугардаг ч хүн байхгүй болж. Болж ч гэж өмнө нь ч угаасаа ийм л байсан" гэв.

Ерөнхий сайд Н.Учрал лхагва гарагийн 20.40 цагаас МҮОНРТ-ийн шууд ярилцлагад оролцоно
Ерөнхий сайд Н.Учрал лхагва гарагийн 20.40 цагаас МҮОНРТ-ийн шууд ярилцлагад оролцоно
 
Явуулын оффис маргааш Хан-Уул дүүрэгт ажиллана
Явуулын оффис маргааш Хан-Уул дүүрэгт ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.