Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“The MongolZ” баг 1.15 сая долларын шагналын сантай BLAST Bounty-д уригджээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 8 секунд

The MongolZ багийн дараагийн тэмцээний тов гарчээ. Тэд ирэх 7 дугаар сарын 21-нээс 8 дугаар сарын 2-ны хооронд зохион байгуулагдах Counter-Strike 2-ын BLAST Bounty Summer 2026 тэмцээнд албан ёсоор урилга хүлээн авч, дэлхийн шилдэг багуудын эсрэг хүч үзэхээр болсон байна.

Тэмцээнд, дэлхийн шилдэг 32 баг өрсөлдөхөөс 28 нь Valve-ийн бүсийн чансаагаар (VRS) шууд уригдсан бол үлдсэн 4 баг нь тусгай урилгаар (Wildcard) орж ирж байгаа юм.

  • Урьдчилсан шат (7 дугаар сарын 21-26): Нийт 32 баг Онлайн (Европ) форматаар, шууд хасагдах (Single Elimination Bo3) зарчмаар хоорондоо тоглоно.

  • Үндсэн шат (7 дугаар сарын 26 - 8 дугаар сарын 2): Онлайн шатнаас шалгарсан шилдэг 8 баг Мальт улсын Аттард дахь BLAST Arena студийг зорьж, LAN форматаар аваргын төлөө өрсөлдөнө.

Нийгмийн ажилтнуудыг чадавхжуулах сургалтад хамруулав
Нийгмийн ажилтнуудыг чадавхжуулах сургалтад хамруулав
 
НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан есдүгээр сарын 18-нд үргэлжилнэ
НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан есдүгээр сарын 18-нд үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.