Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийгмийн ажилтнуудыг чадавхжуулах сургалтад хамруулав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 41 секунд

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх алба Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP)-өөс хэрэгжүүлж буй “Дагалдан ажиллаж хөдөлмөрт шилжих нь” хөтөлбөрийн хүрээнд нийгмийн ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан, ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа С.Лхагвасүрэн нар оролцлоо. Тус сургалтад нийт 70 алба хаагч хамрагдаж, онолын мэдлэгээс гадна бодит кейс дээр ажиллах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгэмшүүлэх үйл ажиллагаанд шаардлагатай мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлж, харилцан туршлага солилцон төрийн бусад үйлчилгээтэй холбох, практикт хэрэгжүүлэх арга барилд суралцсан нь онцлог байлаа.

Сургалтаар зорилтот бүлгийн иргэдэд үзүүлэх хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний хэлбэр, шийдэл, аргачлал, ажил олгогчтой холбох, ажлын байранд дасан зохицоход дэмжлэг үзүүлэх, нийгмийн ажлын хүрээнд хүний эрхийг хангах асуудал зэрэг сэдвийг хамруулан зохион байгуулж байна.

“Дагалдан ажиллаж хөдөлмөрт шилжих нь” хөтөлбөр, “Хоригдлыг суллахад бэлтгэх хөтөлбөр”-ийн хүрээнд нь хоригдлыг хөдөлмөр эрхлүүлэхэд бэлтгэх, ажил олгогчтой холбох, ажлын байранд дадлагажуулах замаар тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой бөгөөд олон талт хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлж байна.

Нийгмийн ажилтныг чадавхжуулах сургалт амжилттай зохион байгуулагдлаа
Нийгмийн ажилтныг чадавхжуулах сургалт амжилттай зохион байгуулагдлаа
 
Отгонтэнгэрийн тахилга улс төрийн эв эеийг хангасан эерэг сурталчилгаа болов
Отгонтэнгэрийн тахилга улс төрийн эв эеийг хангасан эерэг сурталчилгаа болов
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.