Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“The Mongolz” BLAST Open Spring 2026 тэмцээнийг хожлоор эхлүүллээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 55 секунд

BLAST Open Spring 2026 тэмцээнд оролцож байгаа "The Mongolz" баг хэсгийн эхний тоглолтоо "MOUZ" багийн эсрэг хийж хожил байгууллаа. "MOUZ"-ыг буулган авснаар таван тоглолт дараалан ялагдал хүлээгээд байсан цувралаа ийнхүү зогсоож байна. Тоглолт BO3 зарчмаар явагдсан. Эхний зам болох Nuke дээр ширүүн өрсөлдөөнтэй болж 13:11 харьцаатайгаар ялалт байгуулав. Харин хоёр дахь зам болох Inferno дээр 13:3 харьцаатайгаар хожил байгууллаа.

"MOUZ" багийн эсрэг хийсэн тоглолтод Techno сайн тоглолтоо үзүүллээ. Түүний хувьд 1.73 хувийн рейтинг үзүүлж 42 kill хийж бүх тоглогчдыг тэргүүллээ. "The Mongolz" энэ тэмцээний хоёр дахь тоглолтоо "Vitality" багийн эсрэг хийнэ.

Б.Жаргалан: МАН-аас юу ч гарахаа больсон
Б.Жаргалан: МАН-аас юу ч гарахаа больсон
 
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.