
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар – 457 дугаар нээлттэй, хаалттай хорих анги 2026 оныг "Алба хаагчдын ажиллах нөхцөл, ая тухтай орчныг бүрдүүлэх, ажлын гүйцэтгэл, сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил" болгон зарласан.
Энэ хүрээнд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ховд аймаг дахь салбартай хамтран тус ангийн цагдан хорих байрны өмгөөлөгчтэй уулзах өрөөг иж бүрэн засварлаж, стандартын дагуу тохижууллаа.
