Монгол улс “саарал жагсаалт”-аас гарахын тулд сангийн яам ямар ажлуудыг хийж байна вэ гэдгийг сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодрууллаа.
Тэрээр : “Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжээд явж байгаа. Монгол улс мөнгө угаах, терроризмын эсрэг акцтай холбоотойгоор Саарал жагсаалтанд орсон. Дөрвөн сар тутамд тайлангаа хүргүүлэх үүрэгтэй. Нэгдүгээр сарын дундуур Бээжин хотод очиж өөрийн хийсэн ажлаа тайлагнасан. Нийт зургаан зөвлөмж өгснөөс гурвыг нь хамгаалж, гурав дээр нь нэмж ажиллах шаардлагатай байгаа. Нэмж ажиллах шаардлагатай гурван зүйлд: нэгт, мөнгө угаахтай холбоотой гэмт хэргийг шийдэх, хоёрт, хянаж шалгах дээр нэмж ажиллах, гуравт үй олноор нь хөнөөх зэвсэгтэй холбоотой санхүүжилтийг нэмж шийдвэрлэх зүйлүүд байна.
Монгол улс Саарал жагсаалтанд удаан байх нь иргэд болон ААН-үүдэд ашигтай биш. Энэ тал дээр бид бүгд хичээх ёстой. Эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг нь хэрхэн багасгах вэ гэдэг дээр ажиллаж байна. Харин тэтгэврийн зээл тэглэх асуудал төсөвтэй огт хамаа байхгүй. Сангийн яам ямар ч оролцоогүй. УИХ-ын дарга, Монгол банкнаас асуу ” гэв.