ЧУУЛГАН: ЗГ-аас өргөн мэдүүлсэн “Бизнесийн эрх чөлөөний тухай“ хуулийг нэн яаралтай горимоор хэлэлцэхийг дэмжлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 52 секунд

Засгийн газраас өчигдөр "Бизнесийн эрх чөлөөний тухай" хуулийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. Иймд уг хуулийн төслийг УИХ-аар нэн яаралтай горимоор хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалт явуулахад, оролцсон гишүүдийн 60 хувийн саналаар дэмжсэн тул Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл батлагдсанаар хууль зүйн тодорхой байдал, төрийн хариуцлагыг нэмэгдүүлж, үүний үр дүнд захиргааны дарамт багасах, төрийн үйлчилгээний чанар сайжрах нөхцөлийг бүрдүүлэх замаар бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх, хөрөнгө оруулалт нэмэгдэх, эдийн засгийн өсөлт, ажлын байр нэмэгдэхэд дэмжлэг үзүүлнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

“Наадмын сорилго“ барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Наадмын сорилго“ барилдааны цахим бүртгэл эхэллээ
 
О.Алтангэрэл: ҮХЦ 30 жилийн өмнө ямар байсан тэр хэвээрээ л байна
О.Алтангэрэл: ҮХЦ 30 жилийн өмнө ямар байсан тэр хэвээрээ л байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!