Олон улсын шалгалтын оноог ЭШ-ын үнэлгээтэй дүйцүүлэх хүсэлт хүлээн авах хугацаа өнөөдөр 18.00 цагт дуусна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 0 секунд

Олон улсад хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын оноог Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлт хүлээн авах хугацаа зургаадугаар сарын 3-ны 18:00 цагт хаагдана.

Тодруулбал

  • Кембрижийн AS, A,
  • IB- International Baccalaureate
  • TOEFL/IBT/
  • PTE
  • IELTS
  • SAT зэрэг шалгалтын оноогоо ЭШ-ын үнэлгээтэй дүйцүүлэх боломжтой.

Оюутан, суралцагч цахим хүсэлт илгээх алхам

Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол улсын ЭШ-ын үнэлгээнд дүйцүүлэх хүсэлт, холбогдох бичиг баримтыг тухайн жилийн ЭШ эхлэхээс хамгийн багадаа ажлын 15 хоногийн өмнө Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn сайтад орж “Элсэлтийн шалгалт” гэсэн цэсийг дарж “ОЛОН УЛСЫН ҮНЭЛГЭЭ ДҮЙЦҮҮЛЭХ” гэсэн сонголтыг хийж, ЭШ-д бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан системд нэвтэрч холбогдох мэдээлэл болон материалаа зааврын дагуу оруулан хүсэлтээ цахимаар ирүүлнэ.

Хүсэлт ирүүлэхэд оюутан, суралцагчийн бүрдүүлэх материал:

  • Үнэлгээ дүйцүүлэх тухай хүсэлт
  • Төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар
  • Үнэлгээ дүйцүүлэх хөтөлбөрийн сертификат буюу дүнгийн хуудасны хуулбар
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар эсвэл гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэх дүйцүүлсэн баримт /өмнөх оны төгсөгчийн хувьд/
  • Сурч буй сургуулийн тодорхойлолт /12 дугаар ангийн сурагчийн хувьд/

Боловсролын үнэлгээний төв нь хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 хоногт багтаан шийдвэрлэнэ. Оюутан, суралцагч нь хүсэлтийн хариуг дараах хоёр замаар харна.

Үүнд:

  1. www.eec.mn сайтын “Элсэлтийн шалгалт” гэсэн цэсний “Олон улсын үнэлгээ дүйцүүлэх” гэсэн хэсэгт элсэлтийн шалгалтад бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрч харах /дэлгэрэнгүй хариу харах боломжтой/
  2. https://eyesh.eec.mn/ цахим хаягаар “Дүйцүүлэх хүсэлтийн хариу” гэсэн цэсийг сонгож регистрийн дугаараараа нэвтэрч харна.
Улсын Хүүхэд, Залуучуудын Театраас Өндөр настан автобусны буудал хүртэлх авто замын нэг урсгалыг өнөө орой нээнэ
Улсын Хүүхэд, Залуучуудын Театраас Өндөр настан автобусны буудал хүртэлх авто замын нэг урсгалыг өнөө орой нээнэ
 
ТЦА: Хоногийн хугацаанд явган зорчигч мөргөж гэмтээсэн 11 зам тээврийн осол бүртгэгдэв
ТЦА: Хоногийн хугацаанд явган зорчигч мөргөж гэмтээсэн 11 зам тээврийн осол бүртгэгдэв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!