Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 33 секунд

БНХАУ-ын Санья хотноо зохион байгуулагдсан “Little Miss & Mister Universe 2026” олон улсын хүүхдийн урлаг, загварын их наадам 22 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Дэлхийн олон орны авьяаслаг хүүхэд багачууд оролцсон энэхүү нэр хүндтэй наадамд Монголын баг амжилттай оролцож, олон улсын тайзнаа бахдам амжилт үзүүллээ.

Энэ удаагийн наадмын хамгийн том амжилтын эзнээр Зоригтхүүгийн Чингүүн тодорлоо. Тэрбээр эх орноо сурталчилан таниулах, үндэсний хувцасны үзүүлбэр, үдшийн гоёлын хувцасны үзүүлбэр, эко хувцасны үзүүлбэр, авьяас, зураг авалт номинациудад тэргүүлэх оноонуудыг авч өөрийн насны ангилалдаа "Junior Grand Prix 2026", энэхүү наадмынхаа тэргүүн шагнал болох "Super Grand Prix 2026" шагналын эзэн тус тус боллоо.

З.Чингүүний хувьд “Junior Grand Prix 2026” болон “Super Grand Prix 2026” гэсэн хоёр том Гранпри шагналыг нэгэн зэрэг хүртсэн Монголын анхны оролцогч болж, “Little Miss & Mister Universe” олон улсын наадмын түүхэнд шинэ амжилтын эзэн болсон байна.

Мөн Одонбаатарын Эехэн “Grand Prix”, Түмэн-Өлзийгийн Гэгээнхүслэн “Top Model”, Нямтулгын Амингоо “Asia Miss” номинацийн эзэд болж, Сүхбаатарын Авиддарь “Face Miss” номинацид шалгарч Монголын багийн амжилтын буухиаг үргэлжлүүлэв.

Монгол Улсыг төлөөлөн ОМТ олон улсын хүүхдийн байгууллага албан ёсны эрхтэйгээр оролцсон бөгөөд Э.Оюунтунгалагийн ахалсан баг ес дэх жилдээ тус наадамд оролцож, амжилт арвинтайгаар эх орондоо иржээ.

Энэ удаагийн тэмцээнд Саранболдын Тэмүүлэн, Төмөртөмөөгийн Үжингүнж нар олон улсын шүүгчээр ажилласан байна. Олон улсын шүүгчээр ажилласан Саранболдын Тэмүүлэн, Төмөртөмөөгийн Үжингүнж нар мөн олон улсын шүүгчийн батламж, албан ёсны туузаа гардан авчээ.

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026” олон улсын урлаг, загварын их наадмаас “Super Grand Prix”, “Grand Prix”, “Little Mister”, “Top Model”, “Asia Miss”, “Face Miss” зэрэг нэр хүндтэй шагналуудыг хүртэж, эх орныхоо нэрийг дэлхийн тайзнаа бахархалтайгаар дуурсгалаа.

МИАТ: Хар салхины улмаас Улаанбаатар–Токио чиглэлийн маргаашийн нислэгийг 6-р сарын 4-ний нислэгт шилжүүллээ
МИАТ: Хар салхины улмаас Улаанбаатар–Токио чиглэлийн маргаашийн нислэгийг 6-р сарын 4-ний нислэгт шилжүүллээ
 
“Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байна“ гэх заалт Үндсэн хууль зөрчсөн гэх Цэцийн дүгнэлттэй холбогдуулан Л.Мөнхбаатараар ахлуулсан ажлын хэсгийг байгууллаа
“Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байна“ гэх заалт Үндсэн хууль зөрчсөн гэх Цэцийн дүгнэлттэй холбогдуулан Л.Мөнхбаатараар ахлуулсан ажлын хэсгийг байгууллаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!