ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО: Татварын багц хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 56 секунд

Төсвийн байнгын хороо өнөөдөр 14:00 цагаас хуралдана. Хуралдаанаар:

·Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал

·Байнгын хорооны тогтоолын төсөл /Ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай/

·Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

·Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.05.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.05.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.05.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2026.05.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын 5 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын 32 гишүүн 2026.03.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа нарын 13 гишүүн 2026.05.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүлжээ
Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүлжээ
 
ХУУЛИЙН ТӨСӨЛ: Хөрөнгө оруулагчийн шийдвэрлэгдэхгүй байгаа гомдлуудыг ЗГ-ын хуралдаанаар шийдвэрлүүлдэг байна
ХУУЛИЙН ТӨСӨЛ: Хөрөнгө оруулагчийн шийдвэрлэгдэхгүй байгаа гомдлуудыг ЗГ-ын хуралдаанаар шийдвэрлүүлдэг байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!