Норвегийн нийслэл Осло хотоос 25 км-ын зайд оршдог Аск хэмээх тосгонд хөрсний нуралт болж, олон хүн нурангид дарагджээ. Эмгэнэлт явдал болсноос дөрвөн өдрийн дараа аврагчид тав дахь цогцсыг олсон байна. Эрэн хайх аврах ажиллагаа 24 цагийн турш үргэлжилж байгаа бөгөөд хөрсний сулрал цаг агаарын таагүй байдал зэрэг бэрхшээл тулгарчээ.
Аврагчдын багийн ахлагч Кнут Халворсен "Бид нуранги болсон газарт маш хүнд нөхцөлд шаргуу ажиллаж байна. Тэндхийн газрын хөрс зөөлөн, наалдамхай, хагарал ихтэй. Баруун талаас нь малталт хийж, модон болон хуванцар материал ашиглаж, явгөн хүмүүст зориулсан зам гаргалаа" хэмээв.
Өнгөрсөн лхагва гарагт хөрсний гулгалт болж, олон байшин нурангид дарагдсан байна. Үүний улмаас 10 хүн гэмтэж бэртэн, нэг хүн эмнэлэгт хүргэгджээ. Мөн 11 хүн сураггүй алга болсон байна.