Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилээр олгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийг 8 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэйгээр хүнсний үйлдвэр, хөнгөн үйлдвэр, мал аж ахуй, газар тариалан болон жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт олгохыг үүрэг болгосон байна. Ингэснээр Жижиг, дунд үйлдвэрийн газраас үндсэн хөрөнгийн зээлийг 8 жил, эргэлтийн хөрөнгийн зээлийг 5 жилийн хугацаатай олгож эхэллээ.

Мөн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2020-2025 онд хөнгөлөлттэй зээл авсан, зээлийн зөрчилгүй зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн үндсэн төлбөрийн төлөлтийг 2 хүртэл жилээр сунгаж 7 жил болгохоор боллоо. Харин зөрчилтэй зээлийн ангилалд хамаарах зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн хуримтлагдсан үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг төлсөн тохиолдолд тооцоологдсон алдангиас чөлөөлж, зээлийн хугацааг 2 хүртэл жилийн хугацаагаар сунгах юм байна.

“Улаанбаатар марафон 2026” бүртгэл дуусахад 9 хоног үлдлээ
“Улаанбаатар марафон 2026” бүртгэл дуусахад 9 хоног үлдлээ
 
ХҮҮХДИЙН БАЯРЫН МЭНД: Өдөртөө 12 хэм дулаан. Бороотой
ХҮҮХДИЙН БАЯРЫН МЭНД: Өдөртөө 12 хэм дулаан. Бороотой
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.